ОХУ эдийн засгийн дарамтанд ороод байгаа энэ үед ерөнхийлөгч Владимир Путин архины үнийн өсөлтийг хязгаарлах бодлого хэрэгжүүлж байна. Учир нь үнэ өсөхийн хэрээр хууль бус, чанаргүй архины худалдаа нэмэгддэг ажээ. Тиймээс хүн амын эрүүл мэндийг хамгаалахын тулд хууль бус архины худалдаатай тэмцэх нь чухал гэж үзжээ. Ройтерс агентлагийн мэдээлж буйгаар Орос эрчүүдийн 25 хувь нь 50 ч хүрээгүй байж архинаас болж хорвоог орхидог гэсэн судалгаа бий гэнэ. Архи нь эрт нас баралтын үндсэн хүчин зүйл гэдгийг судлаачид нэгэнт тогтоожээ. ОХУ-ын Засгийн газар өнгөрсөн оноос эхлэн архины үнийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлж байна. 




















































Сэтгэгдэл (1)