Хятадын Хенань мужийн Наньян хотод нэгэн үл хөдлөх хөрөнгийн компани иргэдийн байшинг нурааж, оронд нь барилга барьжээ. Хэрэв газраа чөлөөлж өгөхгүй бол оршин суугчдад ДОХ тараана гэж сүрдүүлсэн гэнэ. Энэ хэргийг мөрдөн шалгаж, зургаан сэжигтнийг байцаасны дараа иргэд айдсаас чөлөөлөгдсөн гэж Синьхуа агентлаг мэдээлэв. “China Daily” сонинд нийтэлсэнээр нутгийн иргэдийн байшинг нураахын тулд цахилгааныг нь зөвшөөрөлгүй тасдаж, хууль бусаар сүрдүүлсэн хэрэг өмнө нь бас гарч байжээ.
Хенань мужид 1990-ээд онд тосгоны иргэд цусаа эмчилгээний зорилгоор идэвхтэй хандивлах болсоны гайгаар ДОХ-ын тахал аюулын харанга дэлдсэн түүхтэй. Мужийн эмнэлгүүд ариутгаагүй зүү тариур хэрэглэж, бохир орчинд цус цуглуулдаг гэсэн шүүмжлэл одоо хүртэл тасраагүй байна.