Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн гол талбайг хааснаас хойш анх удаа 100 орчим ардчиллын төлөө тэмцэгчид жагсаал хийжээ. Жагсагчид “Бид бүх нийтийн шударга сонгуулийн эрхийг хүсч байна” гэсэн уриа лоозон барьсан ажээ. “Энэ тэмцэл хөдөлгөөнийг хүчээр хаасан ч бидний зүрх сэтгэл хэзээ ч бөхөхгүй. Биднийг дарамтлан шахсан ч гэсэн эцсээ хүртэл тэмцэх болно. Бид ард түмэн ямар хүчтэй байдгийг Засгийн газарт харуулна” хэмээн интернэт худалдааны компанийг үүсгэн байгуулагч, 25 настай Чеун Вай Мэн ярьсан байна. Хонконгийн оюутнууд 2017 оны сонгуулийг ардчилсан зарчмаар явуулахыг шаардаж, өнгөрсөн есдүгээр сарын 28-наас эхлэн 2 сар гаруй жагссан юм.





















































Сэтгэгдэл (2)