Малайзад үерийн гамшиг нүүрлэсний улмаас 60 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байсан ч нөхцөл байдал хүндэрсний улмаас дахин 80 орчим мянган хүн орон гэрээ орхихоос аргагүй болжээ. Келантан, Тренгану, Паханг, Перак, Перлис мужууд илүүтэй хохирол амссан байна.
Малайзийн Ерөнхий сайд Нажиб Разакийн мэдэгдснээр тус улсын бүхий л агентлаг, төрийн байгууллагууд үерийн гамшгийн үед тусламж үзүүлэх шаардлагатай бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй гэнэ. Тус улсад ихэвчлэн 11 дүгээр сард үргэлжлэн орсон борооны улмаас үер усны гамшиг ихээр тохиолдож, арлын хэсгүүд усанд автаж, хөрш Тайландтай холбогддог төмөр замын харилцаа тасалдах тохиолдол ихээр гардаг юм байна.

Сэтгэгдэл (2)