
АНУ-ын Засгийн газар Сири, Иракийн дайны золиос болж, нутгаасаа дүрвэсэн хүүхдүүдэд 60 мянган хайрцаг бэлэг илгээжээ. Бэлгэн дотор тоглоом, хичээлийн хэрэгсэл, ахуйн хэрэглээний бараа, чихэр зэрэг байгаа гэнэ. Мөн Ирак хүүхдүүдэд хандаж бичсэн 5000 захидлыг мэргэжилтэн Кристан Стоферт хүлээлгэн өгсөн байна. Кристан Стофер твиттертээ нэг хүүхдийн захиаг нийтэлжээ. Захианд “Зул сараар хүүхэд бүхэн баярлах ёстой. Та бүхнийг баярлаасай гэж хүсч. Та бүхэн ямар ч буруугүй. Тэр өөдгүй хэт даврагчид тун удахгүй салхи адил хийсэх болно. Хүчтэй байгаагаарай. Иракийн ард түмнийг бурхан ивээг. Би та бүхний төлөө залбирах болно” гэж бичжээ.




















































