
Эмэгтэй хүн машин жолоодохгүй гэсэн хуулийг зөрчсөн хоёр Саудын Араб эмэгтэйг терроризмын шүүхэд шүүж байна. Тэднийг бараг нэг сарын хугацаанд саатуулаад байгаа ажээ. 25 настай Аль Хадлоул бүсгүйг хөрш зэргэлдээ Арабын нэгдсэн Эмират улс руу машин жолоодож явах гэж байхад нь саатуулсан гэж AFP агентлаг мэдээлэв. Мөн 30 настай эмэгтэйг жолоо барих гэж байхад нь баривчилжээ. Саудын Араб нь эмэгтэйчүүдийн машин барих эрхийг хориглодог цорын ганц улс юм. Энэ хязгаарлалтыг цуцлахаар эмэгтэйчүүд олон жил тэмцэж, нийгмийн сайтад уриалга гаргаж байна.





















































Сэтгэгдэл (4)