Хятадын Гуандонг мужийн Шенжен хотын амьтны хүрээлэнгийн заан, сармагчин, лемурт Зул сарын бэлэг тараажээ. Хайрцганд боосон төрөл бүрийн жимс, хүнсний ногоог амьтад амтархан идсэн байна. Хүрээлэнгийн заанд бэлэг таалагдсан бололтой. Тэр бэлгээ хоншоороороо өргөж авч байна.

























































