Нигерийн 13 настай охиныг амиа золиослогч болгохын тулд эцэг, эх нь Боко Харамын дайчдад зарсан ажээ. Канод бөмбөг дэлбэлсэн хэрэгт холбогдсон гурван охины нэг нь цагдаагийн байгууллагын зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдсэн байна. Охиныг Кана мужийн Жидан Зана хотын ойролцоох ойд хэт даврагчдад нууцаар авчирч өгсөн гэнэ. Хэт даврагчид охидыг сургаж, амиа золиослохыг албадан шаардсан бөгөөд хэргийг санаатай үлдээгүй хэмээн мэлзсээр байгаа юм. Энэ сарын 10-нд биедээ тэсрэх төхөөрөмж нуусан охид бөмбөг дэлбэлсэний улмаас дөрвөн хүн алагджээ. 2014 он гарсанаас хойш 2000 орчим хүн ийм халдлагын золиос болсон байна. Амиа золиослогч охидыг байцааж, шийтгэхээсээ өмнө халдлагыг зохион байгуулагчдыг илрүүлэх хэрэгтэй гэж Нигерийн хууль сахиулагчид үзэж байгаа ажээ.






















































Сэтгэгдэл (1)