ОХУ-ын Москва хотноо цасан шуурганы улмаас 150 гаруй нислэг хойшилж, автозамын түгжрэл дээд цэгтээ хүрчээ. Москва хотноо үүрээр эхэлсэн цасан шуурганы улмаас 10 см зузаан цас орохыг ОХУ-ын цаг уурын албанаас мэдээлэв. Түүнчлэн автозамын түгжрэл үдээс өмнө дээд цэгтээ хүрсэн байна. Автозамын түгжрэлийн улмаас ОХУ-ын Засгийн газрын сайд нар энэ жилийн хамгийн сүүлчийн хуралдаандаа хоцорч ирцгээснийг Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгджээ.




















































Сэтгэгдэл (5)