AirAsia нисэхийн компанийн зорчигч тээврийн онгоцыг сүйрсэн байх гэж Индонезийн дэд ерөнхийлөгч Юсуф Калла мэдэгджээ. 162 зорчигчтой онгоц хаашаа ниссэн талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа ч Индонезийн Ява арлын тэнгист хайгуул хийж байна. Индонезийн 12 усан онгоц, гурван нисдэг тэрэг, таван байлдааны онгоц хайгуулд оролцож байгаа ажээ. Онгоц цаг уурын таагүй нөхцөлөөс болж чиглэлээ өөрчилсөн гэсэн таамаглал байгаа ч радарын хяналтын системд дохио ирүүлээгүй юм. Зорчигчдын дотор 17 хүүхэд байгаагийн нэг нь нярай гэнэ.






















































