
Хойд Солонгосын Батлан хамгаалах улсын хорооны төлөөлөгч тус улсад интернэтийн хэвийн ажиллагаа алдагдсанд АНУ-ыг буруутгаад, АНУ-ын Ерөнхийлөгчийн үйлдлийг “ширэнгэн ойн сармагчин”-тай зүйрлэжээ.
“Обама үг үйлдэл бүрдээ яг л ширэнгэн ойн сармагчин шиг аягладаг” хэмээн тус хорооны нэгэн төлөөлөгч мэдэгдснийг Хойд Солонгосsн албан ёсны хэвлэлийн агентлаг болох “Солонгосын цахим төв агентлаг” дамжуулсан байна. Хойд Солонгос Сони Пикчерскийн бүтээсэн “Ярилцлага” кинонд эрс дургүйцэж байгаа ч энэ компанийн эсрэг үйлдсэн цахим халдлагад оролцоогүй хэмээн удаа дараа мэдэгдсээр байгаа юм.





















































Сэтгэгдэл (1)