Малайз улсад олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас үер болж байна. Таван мужид 160 гаруй мянган хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Үерийн гамшигт Келатан, Паханг мужууд бусдаасаа илүү нэрвэгдсэн байна. Малайзын Ерөнхий сайд Нажиб Тун Разак гамшигт өртсөн иргэдэд үзүүлэх тусламжийг нэмэгдүүлж, онцгой байдлын үед ажиллах журмыг чанд баримтлан хүний амь нас өртүүлэхгүйн тулд сайтар хичээн ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.Үүний дагаа үерт нэрвэгдсэн таван мужид 14 сая ам.долларын санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргаж өгсөн байна.
























































Сэтгэгдэл (4)