Өчигдөр хоёр он солигдох мөчид БНХАУ-ын Шанхай хотын Вайтань дүүргийн Чэнь И талбайд 32 хүн амь насаа алдаж 42 хүн гэмтэж бэртсэн хэрэг гарлаа. Уг хэрэг нь нэгэн хуурамч этгээдийн хийсэн үйлдлээс болжээ. Тодруулбал, хүмүүс хэт олноор цуглаж, хөдлөх зайгүй шахцалдсан талбайн дээрээс хэн нэгэн этгээд олон тооны хуурамч мөнгө цацжээ. Харин хүмүүс түүнийг авах гэж улайран дайрцгааснаас болж энэхүү эмгэнэлт хэрэг гарсан байна. Хэрэг гарсан даруйд орон нутгийн цагдаагийхан ирж хэргийн газрыг бүсэлж гадна, дотны нэг ч хүнийг нэвтрүүлэхгүй байсан аж. Тиймээс дотны хүмүүстээ туслах боломж байгаагүй гэж хохирогчдын ар гэрийхэн ярьжээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийг хэд, хэдэн эмнэлэгт хуваарилан хэвтүүлж байгаа аж. Уг хэргээс болж тус хотынхон сэтгэл санааны хүнд байдалд байгаа талаар олон улсын агентлагууд мэдээлж байна.
Харин БНХАУ-ын дарга Ши Жинпин Шанхайн удирдлагуудад хандан энэ хэргийн шалтгааныг нэн даруй тодруулахыг үүрэгджээ.




24tsag.mn





















































Сэтгэгдэл (1)