80 гарч яваа өвөө насаараа ханилсан эхнэртээ очир эрдэнийн бөгж худалдан авч өгч байгаа зураг Хятадын Твиттер хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна. Хятадын Шинжиан мужийн оршин суугчид болох өндөр настнууд хөвөн хувцас өмссөн эгэл жирийн хүмүүс боловч тансаг эдлэлд туйлын дуртай бололтой. Эхнэрийнхээ ядам хуруунд бөгж зүүсэн өвөө “Бид хамтдаа хүнд хэцүү амьдралыг туулсан. Тиймээс эхнэрээ ганц удаа ч болов баярлуулахыг хүссэн” хэмээн худалдагч Жоу Ланланд ярьсан байна. Жоугийн интернэтэд нийтэлсэн зургийг харсан жиргээчид “Үүнийг л жинхэнэ хайр гэнэ” хэмээн уулга алджээ.



























































Сэтгэгдэл (1)