Австралийн Алтан эргийн хотын захиргааны үүдэнд нэгэн хачирхалтай бие засах газар ажиллаж байгаа нь олон нийтийн дунд шүүмжлэл өрнүүлж байна. Гурван сар ашиглах боломжтой энэхүү явуулын бие засах газрыг 5500 долларын хөрөнгөөр суурилуулжээ. Хачирхалтай нь, энд халхавч байхгүй учир бие засах газарт орсон хүмүүс олны нүдэн дээр ил харагдана. Энэ газрыг хүүхдүүдэд муу үлгэр дууриал үзүүлнэ гэж шүүмжилдэг. Гэсэн хэдий ч бие засах газар хайж явах шаардлагагүй болгож байгаа учир иргэдэд тустай гэж хотын захиргаа үзэж байна.


























































