Саудын Арабын хаан Абдулла уушгины хатгалгаа өвчнөөр шаналж, гуурсаар дамжуулан амьсгалж байна. 90 настай эзэн хааныг эмч нар нарийн хяналтанд байлгаж, асарч байгаа гэнэ. 2005 онд хаан ширээнд суусан Абдуллагийн биеийн байдал тааруу байгаа учир Саудын угсаа залгамжлах дараагийн хүнийг тодруулах тухай яригдаад эхэлжээ. Нас сүүдэр 70 гарч яваа ханхүү Салман Абдуллаг залгамжлах магадлалтай байгаа аж. Саудын Арабын хаад амьд сэрүүн байгаа ч гэсэн дараагийн залгамжлагчийг томилох уламжлал өнөөг хүртэл хадгалагдсаар байна.




















































