Хятадын Хэйлунцзян мужийн Харбин хотын агуулахын барилга нурж, гал авалцан шатсан байна. Барилгын нурангинд дарагдсан 11 хүн гэмтэж бэртсэн бөгөөд аврах ажиллагаанд оролцож байсан хоёр гал сөнөөгч амиа алджээ. Барилгын нурангин дор байгаа нэг гал сөнөөгчийг гаргахын төлөө чадах бүхнээ хийнэ гэдгээ Харбин хотын дарга Сун Ши Бин амласан байна.

11 давхар уг барилгын нэгээс гурван давхрыг агуулах болгон ашигладаг ажээ. Харин дээд давхруудад нь айлууд амьдардаг юм. Ослын шалтгааныг хараахан тодруулаагүй юм. Мөсөн хот гэдгээрээ алдартай Харбинд өвлийн аялал жуулчлал өндөр хөгжжээ.






























































Сэтгэгдэл (1)