Малид үүрэг гүйцэтгэж байсан НҮБ-ын зургаан энхийг сахиулагч шархаджээ. Энхийг сахиулагчдын автомашин руу амиа золиослогч этгээдүүд бөмбөг шидсэн байна. Тодруулбал, Нигерийн энхийг сахиулагчид Асонго, Меназа, Гао мужуудын хооронд зорчиж явсан гэнэ. Цэргүүдийн гурвынх нь биеийн байдал хүнд байгаа ажээ.
2012 онд Мали улсын Аль-Кайда бүлэглэлд эзлэгдсэн хотуудыг чөлөөлөх нэрийдлээр Франц тэргүүтэй НҮБ-ын цэргийн эвсэл дотоод хэрэгт нь оролцох болжээ. Малид гадаадын цэргүүд суурьшсанаас хойш хоёр жилийн хугацаанд хүчирхийлэл, алан хядлага тасраагүй юм.