
Норвегийн “Gearbulk” компанийн ачаа тээврийн усан онгоц Вьетнамд осолджээ. Хөлөгт 19 Филиппинийн иргэн зорчиж явсан бөгөөд ганц хүн амьд үлдсэн нь ахлах тогооч байсан гэнэ. Онгоцонд хөнгөн цагааны хүдэр тээвэрлэж явжээ. Филиппиний Дотоод яамны мэдээлж буйгаар усан онгоц арилжааны гол бүс нутаг болох Хо Ши Мин хотоос 96 километрийн зайтай орших Вун Таугийн эрэгт осолдсон гэнэ. Аврах ажиллагаанд Вьетнам, Хятад, Малайзын эргийн хамгаалалтын алба оролцож байна. Далайн давалгаа ширүүсч, манан будан татаж байгаа нь аврах ажиллагаанд саад учрууллаа гэж “Huffingtonpost” мэдээлэв.




















































