Ойрхи Дорнодын цагаачдыг Европын хилээр хууль бусаар нэвтрүүлдэг бүлэглэлүүд маш эрсдэлтэй алхмуудыг хийсээр байна. Тэд хүмүүсийг ачаа тээврийн усан онгоцонд олон зуугаар нь зөөвөрлөдөг. Ингэхдээ хөлгийн автомат хөдөлгүүр, залуур дээр хүртэл хүн суулгаж байгаа нь осолдох шалтгаан болдог ажээ. Үүний улмаас гурав хоногийн дотор хоёр ч усан онгоц живэх дөхсөн байна. Хамгийн сүүлд Италийн хамгаалалтын алба 450 зорчигчтой “Ezadeen” ачаа тээврийн онгоц удирдлагаа алдан хурд хэтрүүлэн явж байхад нь зогсоожээ. Хөлгийн инженер, цахилгаанчдыг нисдэг тэргээр аварч, Италийн Корильяно боомтод хүргэсэн байна.
Зорчигчдын дотор иргэний дайны гал дүрэлзэж Сири болон Сьерра Леоны цагаачид байсан гэнэ. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд өвлийн хүйтэн улиралд хөнжил нөмрөн зорчиж явжээ. Тэднийг цагаачдыг түр саатуулах байранд орогнуулан хоол, ундаар хангаж байна. Бичиг, баримтуудыг нь шалгаж дууссаны орогнол олгох эсэхийг нь шийдвэрлэх юм.