
Сомалийн Аль-Шабаб бүлэглэлийн дайчид Байдоа хотын захад орших цэргийн баазад халдлага үйлдэж, долоон цэргийн аминд хүрчээ. Үүнээс хоёр өмнө тус бүлэглэлийн тагнуулын албаны дарга Тахлил Абдишакур АНУ-ын нисэгчгүй байлдааны онгоцонд оногдож амиа алдсан юм. Дайчид удирдагчдынхаа өшөөг авахын тулд энгийн иргэдийг золиосолж байгаа нь энэ ажээ. Мөн өнгөрсөн баасан гаригт Сомалийн төв хэсэгт хүнсний тусламжийн бараа ачсан Засгийн газрын цуваа руу дайрч, нэг цэргийг хороожээ. Аль-Шабаб бүлэглэл Барууныхны гар хөл болсон Модагишугийн Засгийн газрыг түлхэн унагаж, өөрсдийн лалын шашны харгис хуулиа хэрэгжүүлэхийг эрмэлздэг байна.




















































