Ява тэнгист осолдсон 120 зорчигчтой “Air Asia” компанийн онгоцны талаар ноцтой баримтыг шинжээчид дэлгэжээ. Онгоц Индонезийн Сурабая хотын Жуанда олон улсын нисэх буудлаас хөөрөхөөс өмнө хөдөлгүүр нь тасалдаж, чанга дуу гарсан тул зорчигчдыг хүчээр буулгасан байна. Хэсэг хугацааны дараа нисэгчийн дүрэмт хувцастай хүмүүс ирж, онгоцны хяналтын системд гарсан эвдэрлийг засчихлаа хэмээн мэдэгдээд нислэгээ үргэлжлүүлжээ. "Metro TV"-д мэдээлж буйгаар тэдгээр зорчигчдын 90 хувь нь онгоцонд буцаж суухаас татгалзаад тасалбарын мөнгөө авсан гэнэ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-30-ны хооронд гурван удаа ийм ноцтой зөрчил гарсан байна. Тухайлбал, “Air Asia” компанийн AK6242 дугаартай нислэгийн онгоц Малайзын Пенанг мужаас хөөрсөнөөс хойш 10 минутын дараа техникийн саатлын улмаас буудал руу буцаж эргэжээ. Дараа нь эвдэрлийг засаж, Лангкави аралд амжилттай газардсан байна. Онгоцонд 150 гаруй хүн зорчиж байсан юм.
Эх сурвалж: Russia Today