
Косовогийн иргэн 49 настай Эмин Джиновчи Гитлер шиг сахал тавьж, үсээ зүүн тал руугаа самнажээ. Эмин нийтийн тээврийн хэрэгслүүдийг дамжин хаа сайгүй тэнэх болсон байна. Учир нь Гитлертэй усны дусал мэт адилхан төрхтэй түүнтэй зургаа авахуулах гэсэн жуулчид 90 долларын хөлс төлдөг ажээ. “Би Гитлертэй адилхан төрхөөрөө бахардаг. Би өөрийн дайснууд болох Сербүүдтэй тулалдаж явсан. Миний дайснуудын эсрэг тэмцдэг байсан Гитлерт талархдаг” хэмээн Эмин ярьжээ. Тэрээр өөрийгөө Адольф Гитлерийн хойд дүр хэмээн нэрлэсэн бөгөөд 1998 онд Германаас дүрвэжээ.





















































Сэтгэгдэл (1)