Нью Йоркийн цагдаагийн ажилтнууд өсвөр насны хүүг бүлэглэн зодож буй зураг болон бичлэг твиттерт тавигдаж, шуугиан дэгдээж эхэлжээ. Хүү өнгөрсөн амралтын өдөр хулгайн хэргээр баригдсан аж. Тэрбээр гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, дэлгүүрийн эзнээс уучлалт гуйсан ч цагдаа нар зодож, арьс өнгөөр нь гутаан доромжилсон байна. Энэхүү дүрс бичлэг, зургийг твиттерт нийтэлсэн хүн тодорхойгүй байгаа ч хотын иргэд талархалаа илэрхийлжээ.
Олон зуун иргэн Нью Йорк хотын цагдаагийн байрны өмнө цугларч, тайлбар хийхийг шаардсан тухай “www.dailymail.co.uk” мэдээлэв. Харин цагдаагийн дарга хэлэхдээ “Хүүг зодсон цагдаанарыг хэн болохыг тодруулахаар ажиллаж байна” гэж хэлжээ.