Америкийн хоёр цаначин Австрийн Альпийн нуруун дахь сургалтын баазынхаа ойролцоо амиа алдсан талаар BBC агентлаг мэдээлэв. Амиа алдсан цаначид болох 20 настай Ронни Берлак, 19 настай Брайс Астли нар нь Америкийн өсвөрийн багийн тамирчид байжээ. Багийн зургаан гишүүн 2015 онд зохион байгуулагдах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэж, уулын оргилоос уруудаж байхдаа осолдсон ажээ. Цаначдын дөрөв нь эсэн мэнд гарсан бөгөөд Ронни, Брайс нар 3000 метр өндөртэй Gaislachkogel уулын цасанд дарагдаж, гацсан байна. Америкийн Цана, сноубордын холбооны ерөнхийлөгч Тайгер Шоу “Спортынхоо төлөө амиа золиослосон хоёр авъяаслаг тамирчны гэр бүлд эмгэнэл илэрхийлье” хэмээн мэдэгджээ. Австрийн Тироль мужийн засаг захиргаа зузаан цаснаас сэрэмжтэй байхыг уулчдад сануулав.






















































Сэтгэгдэл (1)