
Английн нэгэн иргэн гэдэсний түгжрэлд орсон хайртай алтан загасныхаа амийг аврах гэж 460 долларын төлбөр төлжээ. Тэрбээр загасаа Толл Бэрнийн мал эмнэлгийн төвд аваачиж, яаралтай хагалгаанд оруулсан байна. Эмч нар 7,6 см урт биетэй алтан загасанд мэдээ алдуулах тариа хийж, түгжрэлийг нь арилгаж, бүрэн эдгээсэн ажээ. “Түгжрэлийн улмаас загас бааж чадахгүй болж, хор бүх биеэр нь тархаж, үхэх аюултай байсан. Загасанд хагалгаа хийнэ гэхээр хачин сонсогдож байгаа ч өндөр үр дүнтэй байдаг” гэж малын эмч Фэй Бэтел ярьжээ. Алтан загас 10-аас дээш жил амьдардаг. Харин дээрх загас хагалгаанд орохдоо хоёр нас, 10 сартай байжээ.




















































