
‘Tokyo Cotton Village’ хэмээх өвөрмөц нэртэй кафе хөдөө тосгонд бус нийслэлд оршдог. Энд ирсэн үйлчлүүлэгчид хөвөн ороож, утас сүлжиж тайвширдаг байна. Кафегаас уух юм захиалсан хүн бүр энэ үйлчилгээг үнэгүй авах эрхтэй. Японы Точиги аймагт ургуулсан хөвөнг кафед авчирч ээрүүлсэнээр үйлчлүүлэгчдийн сэтгэл санаа тайвширч, бие нь амардаг байна. Кафед өдөр бүр ирдэг үйлчлүүлэгчид ч бий гэнэ. “Утас ээрээд суухаар ажил дээр тохиолдсон муу юм бүхэн мартагддаг. Би сэтгэл санаагаа засах цагийг утас ээрэхэд зарцуулж байгаа хэрэг” хэмээн 32 настай Иошико Жимура ярьж байна.

“Жирийн нэг хөвөнгийн үр утас болчихно гэхээр сонирхолтой шүү” хэмээн 45 настай Иошико Сузуки өгүүлэв. Кафены эзэн Такуяа Томизава сүүлийн долоон жил Японы уламжлалт хөдөө аж ахуйг сурталчилж, хямд хөвөнг гадаадад импортлоход анхаарч байна. Тэрээр найзуудынхаа хамт Точиги аймагт ажиллахдаа хөвөн орооход ямар хэцүү байдгийг олж мэджээ. Тиймээс 2012 онд кафе нээж, гайхамшигт үйл хэргээ эхлүүлсэн юм.




















































