

“Apple” компанийг үүсгэн байгуулагч Стив Жобсийн 2007 онд 100 сая ам.доллараар худалдан авч байсан тансаг онгоцыг дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Дуудлага худалдаа ирэх долоо хоногт Францад зохион байгуулагдана. Онгоцноос олсон мөнгийг хорт хавдраар шаналж буй хүүхдүүдийн эмчилгээний төлбөрт хандивлана гэж Стив Жобсийн гэргий Паула Жобс мэдэгджээ. Тэрбээр “Нөхөр минь нас эцэслэх хүртлээ хорт хавдартайгаа тэмцсэн. Тэр өөрөө хорт хавдараар шаналж буй мөртлөө хорт хавдар туссан хүүхэд, эмэгтэйчүүдэд хандив өргөдөг байсныг санаж байна. Би их гайхдаг байлаа. Одоо л түүнийгээ ойлгож бас хүндэлж байна” гэж хэлжээ. Стив Жобс 2012 оны эхээр нойр булчирхайн хорт хавдраар таалал төгссөн юм.




















































