АНУ-ын Висконсин мужийн цагдаа нар Зул сарын гацууран дотроос очир алмаазан бөгж олжээ. Баяр дуусч гацуураа хураахад бөгж гэнэт гарч ирсэн гэнэ. Бөгжийг цагдаагийн хэлтсийн гацууранд санаандгүй үлдээсэн байх магадлалтай гэж үзэн эзнийг нь Фэйсбүүк хуудсаар дамжуулан хайж байна. Сүүлийн таван долоо хоногийн турш, цагдаагийн хэлтсийнхэн ажилчдынхаа хүүхдүүдийг урьж, гацуур мод чимэглүүлэн бэлэг гардуулсан ажээ. Энэ үеэр хэн нэгэн нь хуримын бөгжөө мартсан бололтой. 




















































Сэтгэгдэл (2)