Сири-Туркийн хилийн ойролцоох Кобане хотын гол дүүргүүдийг Курд үндэстний дайчид эзэлж, хотын 80 хувийг буцаан авсан байна. Олон улсын цэргийн эвслийн агаарын довтолгоо ялалт байгуулахад нөлөөлжээ. Дайчид хэт даврагчдын 11 байршлыг устгасан юм. Гэсэн хэдий ч Исламын улс бүлэглэлийн хэт даврагчид хотын зүүн хэсэгт орших Мактала, Кани Кордан дүүрэгт хяналтаа тогтоосон хэвээр байгаа ажээ. Хэт даврагчидтай хийсэн тулааны үеэр хэдэн зуун хүн амь үрэгдэж, олон мянган хүн Турк руу дүрвэжээ.




















































