
Дэлхийн банкны шинжээчид Хятад 2020 он гэхэд Америкаас түрүүлж, дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болно гэж үзэж байна. Хятадын юанийн гадаад валюттай харьцах ханш харьцангуй тогтворжиж, худалдан авах чадвар нь өсч байгааг тооцоогоор гаргажээ. Олон улсын валютын сангаас 2014 онд Хятадын эдийн засгийн өсөлт 7,5 хувьд хүрч, Америкаас 2,8 хувиар илүү байх дүр зураг харагдаж байгааг онцолсон байна. 1,3 тэрбум хүн амтай Хятад улс дэлхийд үйлдвэрлэлээ тэргүүлэгчдийн эгнээнд явдаг ч нэг хүнд ногдох орлогынхоо тоогоор эхний 100 оронд арайхийж багтдаг юм.





















































Сэтгэгдэл (2)