Эбола вирусаар амь үрэгдэгсдийн тоо 8,153 хүн боллоо гэж Итар-Тасс агентлаг мэдээлэв. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээний дагуу 20,656 хүн аюултай вирусийн халдвар авчээ. Үхлийн ихэнх тохиолдол Баруун Африкийн Сьерра-Леоне, Либери, Гвиней гурван оронд бүртгэгдсэн бол Нигерид найм, Малид долоо, АНУ-д нэг хүн Эболагаар амь үрэгджээ.Вирус зэрлэг амьтнаас дамжин хүнээс хүнд халдварладаг болохыг тогтоосон юм. Халдвар авсан хүмүүсийн 50 хувь нь амиа алддаг бөгөөд анх Төв Африкийн тосгоны иргэд ширэнгэн ойн амьтдаас хүнд халдаасан гэж үздэг. Вирусаас хамгаалах вакциныг туршиж байгаа ч өнөөг хүртэл албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн эмчилгээний арга гараагүй байна.
.




















































