Вашингтонд шинэ жилийн баяраар Тайванийн төрийн далбааг мандуулсан нь Хятадын дургүйцлийг төрүүлэв. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт болсон далбаа мандуулах ёслолд 100 гаруй хүн оролцсоны дотор Тайваниас АНУ-д суугаа дээд төлөөлөгч Шен Лю Шун байлцсан тухай Тайпей хотын Эдийн засаг, соёлын төлөөлөгчийн байгууллагаас мэдээлэв. Энэ үйлдлээ Вашингтоны тал “Нэг Хятад” бодлогыг дэмжин хүндэтгэж байгаа хэлбэр гэж тайлбарласан байна. Гэвч Эх газрын Хятадын удирдагчид энэ үйлдлийг санаатай алхам гэж үзжээ. Учир нь Тайванийн ард иргэд Хятадаас хараат бус байх хүсэл эрмэлзэлтэй гэдгийг 2014 оны оюутнуудын бослого харуулсан юм. Оюутнууд Хятадтай худалдааны гэрээ байгуулвал аажимдаа эдийн засгийн хувьд хараат болно хэмээн эсэргүүцэж, парламентын ордноо эзэлж байлаа.
АНУ 1979 онд Хятадтай дипломат харилцаа тогтоосноос хойш 36 жилийн дараа Тайваний далбаа анх удаа Вашингтонд манджээ. 1949 онд буюу Хятадын иргэний дайны дараа Тайвань салан тусгаарласан ч Хятадууд өөрсдийн газар нутгийн бүрэлдэхүүн хэсэг хэмээн үзэж, тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрдөггүй.