Оскфордын их сургуулийн эрдэмтдийн зохион бүтээсэн вакциныг Либерийн иргэдэд туршиж эхэллээ. Вирусын халдвараар 8100 хүн нас бараад байгаа энэ үед лабораторит амжилттай туршсан бринсидофовир нэртэй вакциныг гаргажээ. Эрдэмтэд судалгаагаа цаашид улам гүнзгийрүүлэх төлөвлөгөөтэй байна. Одоогоор тэд TKM-Эбола гэж нэрлэгддэг вирусын генетик кодод саад хийх эмчилгээнүүдийг бодож олохоор ажиллаж байгаа ажээ. Эбола вирусын халдвар тусаад эдгэсэн хүмүүсийн цусны сийвэнг эмчилгээнд ашиглах аргыг нарийвчлан судалж байна.
























































