Мексикийн Герреро мужийн Игуала хотын Багшийн их сургуулийн 43 оюутны үхэлтэй холбоотойгоор 11 цагдааг баривчилжээ. Цагдаа нарыг 43 оюутны үхлийг нууж, гэмт этгээдүүдийг хамгаалсан хэмээн буруутгажээ. Мөн баригдсан цагдаа нарын ихэнх нь хар тамхи борлуулдаг “Геррерос Унидос” бүлэглэлээс хахууль авсан нь тогтоогдсон байна. Цагдаа нар өчигдөр Игуала хотын дарга Хосе Луйс Абаркагийн эхнэр Мариа де Лосыг баривчилсан билээ. Тэрбээр оюутнууд сураггүй алга болохоос өмнөх өдөр “Геррерос Унидос” бүлэглэлийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь нотлогдсон байна. “Түүнээс мэдүүлэг авахаар нийслэл Мехико хотноо тусгай онгоцоор тээвэрлэж авчирсан” гэж “Mexico post” сонин мэдээлэв.




















































