Энэтхэгийн экс сайд Шаши Дарурын эхнэр Пушкарын цогцос зочид буудлын өрөөнөөс олдсоноос хойш нэг жилийн дараа түүнийг хордуулж хөнөөсөн гэдэг дүгнэлтийг Дели хотын цагдаа нар гаргажээ. Анхандаа түүнийг хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан гэж мэдэгдэж байсан ч бусдын гарт амиа алдсан нь баттай болжээ. Хорыг бүсгүйд хүчээр уулгасан эсвэл тариагаар хийсэн эсэхийг тодруулахаар мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж байна. Цогцосноос олдсон хорны дээжийг гадаадын лабораторит шинжлүүлэхээр илгээлээ. Хатагтай Пушкарыг нас барахын өмнөхөн Шаши сайдыг Пакистаны сэтгүүлчтэй нууц амрагийн харилцаатай гэсэн мэдээллүүд тархаж байсан юм.




















































