2009 онд Сибирийн Чита хотын оршин суугч таван настай Наташа охин өрөөндөө муур, ноходтой хамт түгжигдэн амьдарч байсныг цагдаа нар илрүүлсэн билээ. Энэ хачирхалтай хэрэг тухайн үед хэвлэлүүдэд томоохон шуугиан дэгдээж байлаа. Наташа охиныг эцэг, эх нь нийгмээс тусгаарлаж төрсөн цагаас нь хойш өрөөнд хорьсон юм. Хоёр жилийн турш охинтойгоо харьцалгүй зөвхөн хоол, унд өгдөг байсан тул Наташа төрөлх Орос хэлээрээ ярьж чаддаггүй, нохой шиг хуцдаг болжээ. Мөн дөрвөн хөллөж явдаг төдийгүй усыг хэлээрээ долоож уудаг байсан гэнэ. Хэрэг илэрсэний дараа Наташагийн аав 27 настай Виктор Лозкин, ээж Яна Михайлова нарт хэрэг үүсгэж, охиныг тусгай асрамжинд авчээ.

Наташаг хорьж байсан орон сууц





















































Сэтгэгдэл (2)