Ява тэнгист осолдсон Индонезийн “Airbus A320” онгоцны ослоор амиа алдсан зорчигчдын гэр бүлд “Air Asia” компани нөхөн төлбөр өгөхөө амлажээ. Зорчигчдын ар гэрийнхний нэхэмжилж буй 24 мянган ам.долларыг 100 хувь олгохоор болсон гэж “Air Asia” компанийн захирал Тони Фернандест мэдэгдсэн байна.
Агаарын тээврийн компанийн буруугаас болж амиа алдсан зорчигчдын эрхийг олон улсын гэрээгээр хамгаалсан байдаг. Монтреалын конвенцид зааснаар, хохирогчдын ар гэрт өгөх нөхөн олговрын доод хэмжээ 174 мянган доллар байдаг ажээ. Харамсалтай нь, энэ гэрээ цөөн хэдхэн оронд мөрдөгддөг.