
Хойд Солонгосын кибер арми 6000 гишүүнтэй ба тэдний 3000 нь мэргэжилтнүүд гэж Өмнөд Солонгосын тагнуулчид мэдээлэв. Өмнөд Солонгосын цэргийн үйл ажиллагаа, Засгийн газрын дотоод системд саад учруулах зорилгоор хакеруудыг тусгайлан бэлтгэдэг бололтой. “Sony Pictures” кино компанийн мэдээллийг Хойд Солонгосын хакерууд хулгайлсан гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа. Пхеньяний эрх баригчид энэ халдлагад огт хамаагүй хэмээн няцааж байгаа ч Хойд Солонгос тийм бүрэн бололцоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлав. 2007 оноос хойш тэд Өмнөд Солонгосын Засгийн газрын агентлаг, бизнес байгууллагуудын компьютерыг хакердахыг зургаан удаа завдсан гэнэ.





















































Сэтгэгдэл (1)