Мексикийн дээрмийн бүлэглэлүүд 43 оюутныг хөнөөж, цогцсыг нь шатаасан хэрэг олон улсын анхаарлыг татсан хэвээр байна. Харгис дээрэмчид бол хүний зүрх иддэг гаж хүмүүс гэж нэгэн гэрч мэдээлсэн нь Мексикийн Засгийн газрын Аюулаас хамгаалах албаныхны анхааралд өртжээ. Сүүлийн жилүүдэд Мексикийн хөдөө аж ахуйн гол бүс болох Мичоаканы уулархаг нутагт хар тамхины наймаачид болон цээрлүүлэгч бүлгийнхний хооронд ширүүн тулаан өрнөх болсон юм. 2014 оны арванхоёрдугаар сарын дундуур гэхэд 11 хүн буудуулж амиа алджээ.
Эдгээр “галзуу” залуус хүний махаар хооллодог гэдгээ үгүйсгэсээр ирсэн ч зүрх идэх уламжлалыг хэдэн жилийн турш дагаж мөрдөж байгаа гэдгийг нутгийн иргэд батлан хэлж байна. Тиймээс бүлэгт нь элсээгүй хүмүүсийн амийг хороож, зүрхийг нь иддэг бололтой. Ингэснээр хийморь сэргэж байгаа гэж итгэдэг гэнэ.
Мексикт 2007 оноос хойш 100 гаруй мянган хүн дээрэмчдийн гарт амь үрэгджээ.

Эх сурвалж: Huffingtonpost