
"Оддын дайн", "Skyfall" цувралаар үзэгчдийн танил болсон жүжигчин Кан Бонфилс кино зураг авалтын үеэр бэртэж, амиа алджээ. Түүнийг аврах гэж кино багийнхан байдаг чадлаараа хичээсэн ч ухаан ороогүй байна. Кан жүжигчний үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ажээ. Тэрбээр тулааны урлагийн Жеди мастерын дүрээр танигджээ.




















































