Сирийн зүүн хэсэгт орших Маяадин хотын лалын шашинт цагдаа нарыг үл таних буутай этгээдүүдэд хулгайлан авч явсан талаар хүний эрхийг хамгаалагчид мэдээлэв. Энд “Лалын улс” бүлэглэлийн хэт даврагчид Зэвсэгт хүчний эргүүл, хамгаалалтын бүс нутгийг эзэлж, шариатын хуулиа хэрэгжүүлж байжээ. Тиймээс хэт даврагчдын гар хөл болж буй цагдаа нарыг хулгайлж, шийтгэн хариугаа авах болсон гэнэ. Дээрх хэрэг гарахаас нэг хоногийн өмнө цагдаа нарын толгойлогчийг тамлан хороогоод “Энэ хүн бол хорон санаат Шейх” гэсэн бичгийг аманд нь зуулгасан байсан гэнэ. Лалын шашны хуулиар тамхи татахыг хориглодог. Тиймээс “Лалын улс” бүлэглэлийн дайчид тамхийг бөөнөөр нь хурааж аван, ургамлуудыг нь шатаах болсон байна. Мөн хүмүүсийг тамхи татсан гэдэг шалтгаанаар тамлан зовоож, цаазалдаг ажээ.





















































Сэтгэгдэл (2)