Индонезоос Сингапур руу хөөрч явахдаа Ява тэнгист сүйрсэн “Air Asia” компанийн “Airbus A320-200” онгоцны сүүл хэсгийг олжээ. Онгоцны сүүл хэсэгт хар хайрцаг, нислэгийн бүхээгийн дуу хураагуур
зэргийг байрлуулсан байдаг ажээ. Хэрэв эрлийн багийнхан хар хайрцаг,
дуу хураагуурыг олж чадвал “Airbus A320-200” онгоцны сүйрлийн шалтгааныг
бүрэн тогтоох боломжтой юм.Урьдчилсан байдлаар “Indonesia AirAsia” компанийн “QZ8501” нислэг шуурганы улмаас тэнгист унаж осолдсон гэж дүгнээд буй. Одоогоор Ява тэнгисийн гүнд онгоцны сэг байж болох таван хэсэг зүйл илрээд буйн хамгийн том нь 18 метр урттай аж. Нийт 162 хүн уг онгоцонд зорчиж явсан ба одоогоор 40 хүний цогцсыг олоод байгаа юм.





















































