Зэвсэглэсэн гурван этгээд Францын 10 сэтгүүлчийн амийг хороосон хэрэг гарсаны дараа Европ даяар эмгэнэн гашуудаж байна. Парис хотын гудамжинд зурагт хуудас, гэрэлт зул барьсан олон мянган хүн жагсаж, гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцохыг шаардав. Мөн Лондон хотын Трафалгарын талбайд цугларсан хэдэн зуун хүн дуугүй байж, эмгэнэл илэрхийлжээ.






















































































