Салан тусгаарлагчдын тэмцэл өрнөж буй Украины зүүн бүс нутгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтанд зориулж Германы Засгийн газар 500 сая еврогийн зээл олгохоор болжээ. Тус зээлийн гэрээнд Украины талаас Эдийн засаг, худалдааны сайд Айварас Абромавичус, Германы талаас Холбооны Эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарг Маттиас Махниг нар тус тус гарын үсэг зурсан байна.
Тус зээл 20 жилийн хугацаатай, маш бага хүүтэй олгогдож байгаа аж.
Украины Ерөнхий сайд Арсений Яценюк Германы канцлер Ангела Маркелийн урилгаар Берлинд хоёр өдрийн албан ёсны айлчлал хийж байна.





















































Сэтгэгдэл (1)