Дуучин Майли Сайрус твиттертээ хар тамхи хэрэглэх зөвлөгөө бүхий зургуудыг нийтэлжээ. Мөн өөрийнхөө хар тамхи хэрэглэсэн зургуудаа байршуулж “Хар тамхи надад эрх чөлөө авчирдаг” гэж жиргэсэн байна. Дээрх жиргээний дараа олон мянган иргэн дургүйцлээ илэрхийлж “Майлиг өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна” хэмээн буруутгажээ.Мөн иргэд АНУ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх байгууллага дуучин бүсгүйд хуулийн хариуцлага хүлээлгэх гэнэ. Өнгөрсөн онд тэрбээр хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хэмээн шалгагдаж байсан юм.




















































