Оросын эрх баригчид хүйсээ сольсон хүмүүс болон трансжендерүүдэд машин жолоодох эрх олгохгүй байх шийдвэр гаргажээ. Бэлгийн гаж зуршилтай, хар домын үйл хийдэг хүмүүсийг "сэтгэцийн гажигтай" гэж үзэн жолоодох эрхийг нь хязгаарлахаар болсон байна. Мөн авто замын осол нэмэгдэж байгаа тул жолооч нарын эрүүл мэндийн хяналтыг чангатгах бодлого хэрэгжүүлж эхэллээ. Оросын Сэтгэц судлалын холбооны Валерий Евтушенко шинэ журам үр дүнгээ өгнө гэж найдаж байна. Харин Өмгөөлөгчдийн холбооныхон ялгаварлан гадуурхалт гэж шүүмжлэв. Гэхдээ Мэргэжлийн жолооч нарын холбоо энэ хөдөлгөөнийг дэмжиж байгаа гэнэ. Тэд “Зам дээр хэт олон хүн нас барж байгаа тул жолооны үнэмлэх хүсэгчдийн эрүүл мэндийг бүрэн шалгах хэрэгтэй” гэж мэдэгджээ.





















































Сэтгэгдэл (1)