Украины салан тусгаарлах тэмцэл өрнөж буй Луганск, Донецк мужийн оршин суугчид хоол, эмнэлгийн тусламжаар гачигдаж байна. НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн мэдээлж буйгаар Украины өндөр настнууд нийгмийн халамж, тэтгэвэр авч чадахгүй байдалд хүрч болзошгүй гэнэ. Украины хямралын бүсэд 5,2 сая хүн амьдарч байгаагийн 1,4 сая нь санхүүгийн гачигдалд орж, өвлийн хүйтнийг хоол хүнсгүйгээр даван туулах аюулд оржээ.
Энэ хооронд Минскийн гал зогсоох гэрээг үл харгалзан тулаан үргэлжилсээр байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш 4700 гаруй хүн алагдаж, 10300 хүн шархадсан гэж НҮБ тооцоолов. Сөргөлдөгч талууд орон сууцны барилгуудыг хүртэл бөмбөгдөж, нөхцөл байдлыг улам дордуулж байна. Украины салан тусгаарлагчдын хяналтанд орсон бүс нутгуудад оршин суугчдын ус, цахилгааныг тасалдуулсан хэрэг гарсан юм.
Юнисеф байгууллагын тооцолсноор, Украины хямрал 1,7 сая хүүхдийн амьдралд шууд нөлөөлж, 130 мянган хүүхэд орон гэрээсээ дүрвэжээ.

Сэтгэгдэл (2)