Шри-Ланкийн 2015 оны ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны дүнгээр тус улсын одоогийн Ерөнхийлөгч Махинда Ражапаксе тэргүүлжээ. Шри-Ланкийн зүүн нутгийн уулархаг газар болон өмнөд тэгш талын дунд орших Ратнапура дүүргийн төрийн албан хаагчдын 11864 нь М.Ражапаксед саналаа өгсөн бол сөрөг хүчний нэр дэвшигч Майтрипала Сирисенад 9053 хүн саналаа өгсөн байна.Томоохон дүүргүүдийн төрийн албан хаагчдын саналын дүнг ихэвчлэн түрүүлж гаргадаг байна. Сонгуулийн эцсийн дүн өнөөдөр гарна.
Махинда Ражапаксегийн удирдлага дор тус улсад 30 жил үргэлжилсэн иргэний дайныг төгсгөл болгож, 2009 онд Тамилын Барс бүлэглэлийн дайчдыг бут ниргэсэн юм.
Шри-Ланк арлын сонгуулийн компанит ажил цус асгаруулсан тэмцлээр өндөрлөсөн ажээ. Компанит ажлын сүүлийн өдөр сөрөг хүчний гурван идэвхтнийг буудаж шархдуулсан юм.




















































