Лорен Боберт бүсгүй өглөө бүр нүүрээ будаж, үсээ янзлаад ажилдаа явдаг. 27 настай Лорен хагас автомат буугаа хэзээ ч мартаж байгаагүй юм. АНУ-ын Колорадо мужийн “Shooters” хэмээх ресторан зэвсэгт үйлчлүүлэгчдийг нэвтрүүлэхийг зөвшөөрдөггүй хэдий ч бүх зөөгчид нь буутай үйлчилдэг ажээ. Колорадо мужийн ахлах сургууль, театрт буутай халдлага гарч, нийгмийг айдаст автуулсан энэ үед үйлчлүүлэгчдийг хамгаалж байгаа нь энэ юм.
“Энэ улсын хуулиар бидний эрх чөлөөг баталгаажуулсан. Ард иргэд буугаа чөлөөтэй авч явах эрхтэй” хэмээн рестораны эзэн Лорен Боберт ярьжээ. Гэхдээ түүний эхлүүлсэн энэ санаачилга зарим үйлчлүүлэгчдэд таалагддаггүй байна.